2012 оноос эхлэн Хятадын телевизээр олон ангит уран сайхны киног гаргах бөгөөд кино гарч байх үед реклам гаргахыг хорьжээ. Энэ тухай өнөөдөр Хятадын улсын радио, кино, телевизийн хорооноос мэдэгдлээ. Энэ арга хэмжээ нь сүүлийн үед интернетэд байр сууриа алдаад байгаа телевизийн нэр хүндийг өсгөх зорилготой гэнэ.

2012 оноос эхлэн Хятадын телевизээр олон ангит уран сайхны киног гаргах бөгөөд кино гарч байх үед реклам гаргахыг хорьжээ. Энэ тухай өнөөдөр Хятадын улсын радио, кино, телевизийн хорооноос мэдэгдлээ. Энэ арга хэмжээ нь сүүлийн үед интернетэд байр сууриа алдаад байгаа телевизийн нэр хүндийг өсгөх зорилготой гэнэ. Ихэнхи хятадууд одоо телевизийн олон ангит киног зурагтаар биш, интернэтээр үзэх болсон гэсэн судалгааг гаргасан байна. Хятадын хүн амын ихэнхи нь ХМХ-үүдэд телевизийн рекламыг багасгахтай холбоотой арга хэмжээ авахыг хүсч саналаа ирүүлж байгааг мөн хүндэтгэж үзээд ийм шийдвэрт хүрчээ.
Б.Хуяг