“Аль-Каида”-гийнхан өөрсдийн лагерьт амиа золиослогч хүүхдүүдийг бэлтгэж байжээ. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд өчигдөр мэдээлж эхэлсэн байна. Тус лагерь нь “Туюр-Аль-Жанна” /Диваажингийн шувууд/ гэсэн нэртэй цэргийн хууран байсан бөгөөд Бани Сад хотын ойролцоох Диялла тосгонд байрладаг юм байна.

“Аль-Каида”-гийнхан өөрсдийн лагерьт амиа золиослогч хүүхдүүдийг бэлтгэж байжээ. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд өчигдөр мэдээлж эхэлсэн байна. Тус лагерь нь “Туюр-Аль-Жанна” /Диваажингийн шувууд/ гэсэн нэртэй цэргийн хууран байсан бөгөөд Бани Сад хотын ойролцоох Диялла тосгонд байрладаг юм байна. Цагдаагийнхны мэдээлснээр, дээрх мэдээллийг “Шитийн сүм”-рүү халдлага хийсэн нэгэн хүүгийн ээж өгсөн гэжээ. Мөн сүүлийн жилүүдэд “Аль-Каида”-гийн амиа золиослогчид олноор амь үрэгдэж, баривчлагдаж байгаа нь тэднийг өөр арга барилаар ажиллаж магадгүй хэмээн холбогдох байгууллагууд тайлбарлаж байна.
Б.Хуяг