Хятадын эрх баригчид хөдөө орон нутгийн ядуучууддаа анхаарал хандуулж эхэллээ. Одоогоос өдөрт 6,3 юань буюу нэг доллароос доош орлоготой ядуучуудыг нэн ядууд тооцох аж. Үүний өмнө амьдралын доод өртөг өдөрт 0,55 доллар байсан гэж “BBC” теле радио компани уламжиллаа.

Хятадын эрх баригчид хөдөө орон нутгийн ядуучууддаа анхаарал хандуулж эхэллээ. Одоогоос өдөрт 6,3 юань буюу нэг доллароос доош орлоготой ядуучуудыг нэн ядууд тооцох аж. Үүний өмнө амьдралын доод өртөг өдөрт 0,55 доллар байсан гэж “BBC” теле радио компани уламжиллаа. 2010 оны тоо баримтаар хятадын тосгонуудад 27 сая хүн нэн ядуу амьдралтай байна. Шинэ хууль хятадуудад ядуугийн тэтгэмж авахад болон мэргэжлийн дамжаанд суралцахад, зээл авах боломж олгох юм. Олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсыг албан ёсны ядуугийн босго дэндүү доогуур гэж шүүмжилдэг юм. Харин одоо Хятад улс нь Дэлхийн банкны тогтоосон нэг өдрийн хамгийн доод хэмжээний орлого 1,25 долларт ойртжээ.
Б.Хуяг