АН-ын хэрэгжүүлж буй “Монгол хүн 2020” хөтөлбөрийг сурталчлах зорилгоор АН-ынхан сэтгүүчидтэй хот, хөдөөгөөр явахдаа нийт 28.500 км зам туулжээ. Арван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэ хөтөлбөр нэг жилийн дотор багагүй ажил амжуулсныг АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөр болсон “4:11” уулзалтын үеэр хэллээ. Тэрбээр “Бид “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” гэдэг роман шиг их зам туулжээ. Цаашид үүнээс их замыг үр дүнтэй туулна байх” гэлээ.
АН-ын зүгээс удахгүй иргэдийн эрхийг хамгаалах, хууль зүйн мэдлэгтэй болгохын тулд “Өмгөөлөгчтэй монгол хүн” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. “Иргэдийн эрх зүйн танхим” ТББ-тай хамтарч орон даяар иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулахаар болсон байна. Мөн интернет сүлжээ, утсаар холбогдож үнэгүй зөвлөгөө өгдөг төв байгуулах ажлаа эхэлжээ.

Б.Баярмаа