Өнөөдөр багш нарын төлөөлөл болох 300 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч МҮЭ-ийн Соёлын төв ордонд 14.00 цагт Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нартай уулзалт хийхээр болжээ. Хэрэв энэ уулзалтаар ямар нэг шийдвэрт хүрэхгүй бол багш нар ирэх долоо хоногоос хугацаагүйгээр ажил хаяхаа мэдэгдээд байна.
Т.Хулан