"Орландо Мэжик" багийн төвийн тоглогч Дуайт Ховардыг сонирхох багууд маш олноор гарч ирээд байна. Одоо цаг үеийн хамгийн шилдэг төвийн тоглогчийг багтаа элсүүлэхийн тулд олон санал ирүүлсээр байна.

"Орландо Мэжик" багийн төвийн тоглогч Дуайт Ховардыг сонирхох багууд маш олноор гарч ирээд байна. Одоо цаг үеийн хамгийн шилдэг төвийн тоглогчыг багтаа элсүүлэхийн тулд олон санал ирүүлсээр байна. Хамгийн сүүлийн мэдээ бол "Нью Жэрси Нэтс" баг өөрийн төвд тоглуулдаг Брүүк Лопезийг драфтын 2 эрхийн хамт Д.Ховард болон Х.Туркоглу нараар солих саналыг тавьжээ. Мөн "Л.А.Клиперс" багийн удирдлагууд энэ цагийн ихэр 2 цамхаг Б.Гриффин, Д.Ховард нарыг үүсгэхийн тулд багаасаа ямарч тоглогчыг явуулахад бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Энэ 2 нэгдвэл самбар дор ноёрхох нь гарцаагүй.
Спорт сонирхогчиддоо нэмж хэлэхэд /Тун удахгүй манай сайтын хуралдай буланд спорт сонирхогчдын их хуралдай болох тул санал бодлоо илэрхийлээрэй. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, бөх, жудо, бокс зэрэг./
Б.Хуяг