Кадмий нь хүний биед хавдар
МУИС-ийн лабораторт шинжилсэн туршилтаар Хятадаас оруулж ирж байгаа амтат чинжvvнээс Кадмий 5-10 дахин ендер гарсан байна.
Кадмий нь хүний биед хавдар үүсгэгч нэгдүгээр зэргийн хорт элементийн нэг юм. Хүний биед хүнс болон амьсгалын замаар орж ирсэн кадмий голчлон бөөр ба элгэнд 30 жил орчим саатан хуримтлагддаг. Кадмийгаар хордсон бөөр кальцийг шингээн барих чадваргүй болж ясны сийрэгжилтэд хүргэнэ. Өнгөрөгч зууны эхэн үеэс Японд Жинзү голын хөндийгөөр цагаан будаа тарьж амьдардаг хүмүүсийн дунд “итай-итай” буюу монголчилбол “ёо-ёо” гэдэг өвчин дэлгэрчээ. Энэ өвчин эхлэхдээ хөл нуруугаар өвдөх ба хөлийн чөмөгт яснууд яваандаа зөөлөрч хэврэгшин биеийн жинг даахгүй тахийснаар хүн хэвтэрт орно. Хэвтэрт орсны дараа ясны хэврэгшил улам хурдацтай явагдаж ердийн ханиах, найтаахад хугарах хэмжээнд хүрэх ба эцэстээ цус ба бөөрний дутагдлаас өвчтөн нас бардаг байна. Тухайн бүс нутгийн ямар нэг онцлог нянгаас ёо-ёо өвчин үүсдэг байх хэмээн олон жил төөрөгдөн хайсны эцэст 1960-аад онд Жинзү голын ус ба цагаан будаанд кадмий их хэмжээтэй байсантай холбоотой болохыг тогтоожээ.

Т.Хулан