Индонези улсад “БлэкБерри Bold 9790” гар утсыг нээх үеэр дэлгүүрийн
гадаа эмх замбараагүй байдал үүсч олон хүн ухаан алдаж, гэмтсэн байна.
Жакарта хотын дэлгүүрээс “Беллагио” хэмээн нэрлээд байгаа уг ухаалаг гар
утсыг 1000 хүнд урамшуулалтай олгохоор зарласан аж. Баасан гаригт
болсон нээлтийн үеэр хамгийн түрүүнд ирсэн 1000 хүнд тал үнээр нь
худалдахыг зарлажээ.

Индонези улсад “БлэкБерри Bold 9790” гар утсыг нээх үеэр дэлгүүрийн гадаа эмх замбараагүй байдал үүсч олон хүн ухаан алдаж, гэмтсэн байна. Жакарта хотын дэлгүүрээс “Беллагио” хэмээн нэрлээд байгаа уг ухаалаг гар утсыг 1000 хүнд урамшуулалтай олгохоор зарласан аж. Баасан гаригт болсон нээлтийн үеэр хамгийн түрүүнд ирсэн 1000 хүнд тал үнээр нь худалдахыг зарлажээ. Мэдээж дэлгүүрийн ажилтнууд амласан ёсоор 1000 хүнд гар утас хямдралтай зарсан ч гэлээ уг тоонд багтах гэсэн хэдэн мянган хүн цугласнаас үймээн үүсчээ. Жакарта хотод 13.5 сая хүн амьдардаг гээд бодоод үзэхэд хичнээн мянган хүн цугласныг ойлгох биз ээ. Одоо зах зээлд Blackberry Bold 9790 гар утас дунджаар 500 000 төгрөгийн ханштай байна.
Б.Болд