Өчигдөр буюу 11 дүгээр сарын 30-нд японы цагдаа нар Асашёрюү Дагвадоржийн гомдлын дагуу хоёр япон иргэнийг баривчлан хорьжээ. Кикучи Такео, Кумада Такахури хэмээх хоёр хүн Д.Дагвадоржоос 100 сая иен /1 280 000 ам.доллар/ зээлж аваад өгөхгүй байгаа гэнэ. 2009 оны хоёрдугаар сард энэ хоёр хүнийг нэг эмэгтэй Д.Дагвадоржтой танилцуулжээ. Тэд Монгол улс руу нэг трилион иений хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна гэж хэлж байсан аж. Хоёр сарын дараа буюу 2009 оны дөрөвдүгээр сард тэд “Филлипин улсад байгаа алтан гулдмайг авчрах гэтэл мөнгө хүрэхгүй байна, зээлээч” хэмээн Д.Дагвадоржид ханджээ. Гэвч одоог хүртэл өрийг нь төлөхгүй байсан учраас тэднийг цагдаад мэдүүлэн, баривчлуулсан гэнэ.
Кикүчи Такео 77 настай, Күмада Такахүри 63 настай бөгөөд Япон улсын Канагава бүс нутгийн засаг захиргааны ажилтнууд юм байна.
Б.Болд