Цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нар Боловсролын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ж.Батзоригоор ахлуулан ажил хаясан билээ. Тэгвэл өнөөдөр өглөө ажил хаялтаа зогсоон МҮЭСТОрдонд Сангийн сайд С.Баярцогт, НХХЯ-ны сайд Т.Ганди, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр нарт хүсэлт хүргүүлэн, 14 цагт уулзалт зохион байгуулахаар болсон. Гэтэл эрхэм сайд нар маань ямар ч хариу өгөлгүй “таг” болчихлоо. Энэ байдал уулзалтанд цугласан зуу зуун багш нар бухимдуулж, түүгээр ч барахгүй Ё.Отгонбаяр сайдыг огцруулах саналыг бүгд дэмжиж, улмаар ерөнхийлөгчид хүсэлт гаргах тухай ярьлаа. Мөн Боловсролын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ж.Батзориг дээрх асуудлыг хэлэлцтэл нь дахин хугацаагүй ажил хаялт хийх хэрэгтэйг онцолж, түүнийг багш нар дэмжиж байгааг харахад ажил хаялт болох нь ойлгомжтой боллоо. Сайдууд хаашаа ороод нуугдчихав.
Б.Хуяг