ОХУ-ын иргэн С.В.Паушокоос 300 сая ам.доллараар компанийг нь худалдан авсан монголчууд хоёр сарын хугацаанд “Бумбат”, “Восток нефть газ”-ийн татварын гурван тэрбум төгрөгийн өрийг барагдууллаа. Тус компанийн өр барагдуулах Ажлын хэсгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр ахалдаг юм.
Засгийн газрын гишүүд өчигдөр тус Ажлын хэсгийн тайлантай танилцжээ. “Алтан дорнод Монгол” компанийн татварын өрийг барагдуулах гэрээний төслийг боловсруулж, ирэх оны эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгов.
Б.Чимэг