Газраас 4.5 метрийн доор байрлах нүхэн замыг Мексикт илрүүлжээ. Тус улс хар тамхины худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын асуудлаар эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн сарын 16-нд яг үүнтэй ижил хонгилон замыг илрүүлсэн байна. Хонгилд боодолтой зүйлс, гэрэлтүүлэг, зориулалтын замаар явдаг жижиг тэрэг байгааг зурагт харуулжээ. Мексикт олдсон уг хонгилын нөгөө тал нь АНУ-ын Калифорни мужийн ойролцоо байгаа бололтой. Цагдаагийн ажилтнууд гурван тонн марихуан хэмээх хар тамхи хадгалсан агуулахад орж чадсан юм. Сонирхолтой нь уг агуулах Мексикийн цагдаагийн удирдах газраас 90 орчим метрийн зайтай байрлаж байжээ.
Өнгөрсөн сард олдсон эхний хонгил нь 360 метр урттай байсан бөгөөд тэр нь агааржуулалтын систем, гэрэлтүүлгийг бүрэн хангаж тохижуулсан байсан гэнэ.
Өнгөрсөн сард олдсон эхний хонгил нь 360 метр урттай байсан бөгөөд тэр нь агааржуулалтын систем, гэрэлтүүлгийг бүрэн хангаж тохижуулсан байсан гэнэ.
Б.Ганбилэг

Өнгөрсөн сард олдсон эхний хонгил нь 360 метр урттай байсан бөгөөд тэр нь агааржуулалтын систем, гэрэлтүүлгийг бүрэн хангаж тохижуулсан байсан гэнэ.
Б.Ганбилэг