Орон нутагт гол, мөрний мөс цөмөрсөн тухай мэдээлэл ОБЕГ-т иржээ. Өнгөрсөн мягмар гаригт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутгаар урсдаг Сэлэнгэ мөрний мөс цөмөрч, “Тоёото Ландкруйзер-200” машинтай иргэд осолдох шахсан. Харин өнөөдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд иргэн Э Орхон гол дээгүүр адуугаа тууж явтал мөс цөмөрч 17 адуу нь живсэн байна. Хүйтний эрч чангарсан ч гол мөрөн гүйцэд хөлдөөгүй байгаа учраас мөсөн дээгүүр явахдаа болгоомжлох байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Б.Чимэг