Хятадууд дараагийн 10 жилд хоёр
хулсны баавгайг Франц улсад зээлүүлэхээр болжээ. Ен Ен гэдэг хулсны
баавгай 2000 онд үхсэнээс хойш францчууд анх удаа пандатай болж байгаа
нь энэ. “Хятадын удирдагч Ху Жинтао манай ерөнхийлөгч Николас Саркозид
хоёр пандаг даатгаж, байгаль орчны хамгаалал, судалгааны ажилд хамтарна
гэдэгт найдаж буйгаа мэдэгдсэн” гэж Францын амьтны хүрээлэнгийн захирал
Родольф Делорд хэллээ. Хоёр улсын амьтны хүрээлэнгийн удирдлагууд
гэрээнд гарын үсэг зурж, пандаг хүлээн авалцах юм байна. Дэлхийд
ховордоод буй хулсны баавгайг улс төрийн бэлэг болгон өгч байна гэж
зарим мэргэжилтэн үзэж байгаа аж.
Б.Ганбилэг

Б.Ганбилэг