Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун
хэсгээр бага зэргийн цас орно. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав
газраар 16-21 хэм хүйтэн. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс болон Орхон,
Ерөө, Туул Хэрлэн, Онон, Халх голын саваар 13-18 хэм хүйтэн байна.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 16-21 хэм хүйтэн. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс болон Орхон, Ерөө, Туул Хэрлэн, Онон, Халх голын саваар 13-18 хэм хүйтэн байна. Харин Алтайн өвөр болон говийн нутгийн баруун хэсгээр 1-6 хэм хүйтэн байх бол бусад нутгаар 9-14 градус хүйтэн. Улаанбаатар хотод өдөртөө үүл багасах бөгөөд цас орохгүй. 12-14 хэмийн хүйтэн байх юм. Үүрийн таван цагт -22 хэм хүйтэн байлаа.
Солонгосын нийслэлд өнөөдөр 8 хэм дулаан, үүлэрхэг хэдий ч хур тунадасгүй. Шөнөдөө ч мөн хургүй, 3 хэм дулаан байна. Токио хотод одоо бороотой байгаа бол өдөр ч, шөнө ч үргэлжлэн орно. Өдөр 8 хэм, шөнө 10 хэм дулаан байх юм. Хятадын төв хот Бээжинд одоо -2 хэм хүйтэн, бага зэрэг цастай байгаа бол өдөр үүлэрхэг, цас орохгүй. 3 хэм дулаан байх бол шөнөдөө -5 хэм хүрч хүйтрэх төлөвтэй. Тэгвэл Москва хотод өвөл үргэлжилж байна, өдөртөө -2 хэм, үүлэрхэг. Шөнөдөө -3 хэм мөн л үүлэрхэг байх аж.
Б.Ганбилэг