Мьянмар улсын ядуусын тосгоноос 400 гаруй км зайд байгуулагдсан шинэ
нийслэл Ниапьядау хот оршин суугчгүй зэлүүд байгаа гэнэ. Учир нь хотыг
босгохоор засгийн газраас зарцуулсан олон сая долларыг нөхөхөөр хурдны
замын татварыг найман доллараар тогтоожээ.

Мьянмар улсын ядуусын тосгоноос 400 гаруй км зайд байгуулагдсан шинэ нийслэл Ниапьядау хот оршин суугчгүй зэлүүд байгаа гэнэ. Учир нь хотыг босгохоор засгийн газраас зарцуулсан олон сая долларыг нөхөхөөр хурдны замын татварыг найман доллараар тогтоожээ. Гэтэл тосгоны ядуу эр сайн ажилласан өдрөө хоёр долларын орлоготой, түүгээрээ гэр бүлээ тэжээдэг аж. Тиймээс дээрх замын татвар нь энгийн иргэдийн хувьд хэт өндөр байгаа тул хот өнөөдөр ч зэлүүд байна.
Газар нутгийн хэмжээгээр дэлхийд томоосоо 40 дүгээр байрт ордог тус улсын шинэ нийслэл их хөрөнгө зарцуулсаны ачаар үнэхээр сайхан болжээ. 10-н жилийн өмнө юу ч байгаагүй газарт хот төлөвлөлт сайтай тансаг

зэрэглэлийн орон сууцнууд эздээ хүлээнэ. Зочид буудлууд баригдаж дуусаагүй байгаа бол найман эгнээтэй хурдны замаар цөөхөн машин зорчих аж. Засгийн газрын гоёмсог харш сүндэрлэж, эрүүл цэвэр орчинтой хотод оршин суугч л дутуу байна. Гэтэл хүн амын дийлэнх нь газар тариалангаар амьдралаа залгуулдаг бөгөөд тосгодоор амьдрах аж. Тэд зах дээр тариа ногоогоо борлуулж амьдарч байгаа бөгөөд шинэ нийслэлд очвол энэ ажлаас хөндийрөх гэнэ.
1989 он хүртэл Бирм хэмээх нэртэй байсан Мьянмар улсыг өнөөдрийн ядууралд хүргэсэн гол шалтгаан нь социализм гэж судлаачид үздэг.
Б.Ганбилэг