Өнгөрсөн сарын 29-нд Хан-Уул дүүргийн 16-н сургуулийн сурагчид парламентын мэтгэлцээний тэмцээн зохиожээ. Тэднийг Батлан хамгаалахын сайд Л.Болдын санаачилсан нэг сарын мэтгэлцээний сургалтад хамруулжээ. Сурагчид мэтгэлцэх дүрэм ёсоор сонгосон асуудалд Засгийн газар, Сөрөг хүчин болж нотолгоо, няцаалтаар ялалт байгуулна гэдгийг сарын турш заалгасан байх нь. Гэвч хүүхдүүд парламентын мэтгэлцээнийг одоогийн УИХ-тай адилтган ойлгосон бололтой.

Өнгөрсөн сарын 29-нд Хан-Уул дүүргийн 16-н сургуулийн сурагчид парламентын мэтгэлцээний тэмцээн зохиожээ. Тэднийг Батлан хамгаалахын сайд Л.Болдын санаачилсан нэг сарын мэтгэлцээний сургалтад хамруулжээ. Сурагчид мэтгэлцэх дүрэм ёсоор сонгосон асуудалд Засгийн газар, Сөрөг хүчин болж нотолгоо, няцаалтаар ялалт байгуулна гэдгийг сарын турш заалгасан байх нь. Гэвч хүүхдүүд парламентын мэтгэлцээнийг одоогийн УИХ-тай адилтган ойлгосон бололтой. “Цаазаар авах ялыг хориглох нь зүйтэй” гэсэн шийдлээр нотолгоо гаргаж тоглох байтал “Хэн нэг хүнийг санаандгүй түлхэж унагаад алчихвал би өөрөө цаазаар авахуулах нь гомдмоор байгаа биз” гээд л зарим гишүүн шиг хувийн тунирхлаар няцааж байлаа. Бүтэн сар заасан багшийн хөдөлмөр, дөрвөн долоо хоног суралцсан хүүхдийн зүтгэлийн үр дүн ийм байдалтай байсан юм.
Үд өнгөрч 15 цагт хүүхдүүд дундаа л шилдгээр шалгарсан дөрвөн багийн мэтгэлцээнийг Хан-Уулын СТӨ-нд зохион байгуулсан. Тэнд очиход л оролцогч хүүхдүүд оролцож буй тэмцээнээ хэн зохиож байгааг мэдэж авлаа. Өдрийн хагаст үзэгдээгүй сурталчилгаа, ханын самбар, хулдаасан хэвлэл тэр хавийг дүүргэжээ. “Батлан хамгаалахын сайд Л.Болдын санаачлагаар хэрэгжиж буй ЕБС-иудын сурагчдад мэтгэлцээний боловсрол олгох хөтөлбөр” гэсэн бичиг самбар бүрт байрласан байв. Гэсэн ч нээлт хийгээгүй, өглөө үзэгдээгүй, үдийн цайнаар ирээгүй, хаалт болоход ч харагдаагүй хүн бол санаачлагч Л.Болд сайд өөрөө юм.
Ирэх жил болох сонгуультай зэрэгцээд эдгээр сурагчид төгсөж, оюутан хэмээх цолонд хүрнэ. Тэр үедээ тэд сонгуульд санал өгөх эрх нь ч нээгдэх билээ. Тиймээс энэ арга хэмжээний зорилго нь сурагчдыг мэтгэлцэгч болгохоос гадна би нэр дэвшинэ шүү гэдгээ сануулах зорилготой байсан бололтой. Сургалтын үр дүн болох мэтгэлцээний явцаас харахад, Л.Болд сайдын өөрийнх нь оролцооноос дүгнэхэд дээрх таамаглал хоосонгүй болов уу.
Б.Ганбилэг