Намуудын ар өврийн мэх, найраа хутгааг барж байдаг сонгуулийн чимээгээр эрх баригч намууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ярилцаж тохироод байна. Ойрын хэдэн жил хэн дуртай нь “Эцэг” хуулийг энд тэндээс нь эргүүлж, тойруулж мөлжих болсон. Харин Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах болсны “буян”-аар АН, МАН-ын бүлгүүд энэ сард багтааж Үндсэн хуулийн хоёр заалтыг өөрчлөхөөр гар, хөлөө барилцжээ.

Юуны түрүүнд ирэх сонгуулийг 48:28-ын харьцаатай пропорциональ системээр явуулах болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгоно гэсэн агуулга бүхий заалт /Үндсэн хуулийн 21.3 заалт/-ыг өөрчлөхөөр болжээ. Пропорционалиар сонгох тойргуудад иргэд хүнийг биш, намыг дугуйлах ёстой тул дээрх заалтын “УИХ-ын гишүүнийг” гэсэн хэсгийг “УИХ-ыг” болгон өөрчлөх гэнэ. Ингэснээр намыг нь ч хүнийг нь ч сонгох боломжтой болно. Энэ заалтыг өөрчлөхгүй л бол батлагдах нь тодорхой болсон Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчих “зовлон”-той болчихоод байгаа юм. Дараа нь холимог системийн хувийг өөрчилсөн ч гэм хоргүй хууль болох гээд байгаа хэрэг.
Удаах өөрчлөлт нь аймаг, нийслэлийн засаг даргыг ерөнхий сайд өөрөө шууд томилдог байх заалт /Үндсэн хуулийн 60.2, 60.3 заалт/ юм. Өнөөдөр мөрдөж байгаа Үндсэн хуулиар дээрх албан тушаалтнуудыг ИТХ нь санал болгож, ерөнхий сайдтай зөвшилцөж байж томилдог. Ерөнхий сайд тэр саналыг нь нэг л удаа буцаах эрхтэй бөгөөд ИТХ нь дахиад нэрийг нь оруулаад ирвэл бууж өгөхөөс аргагүй болдог. Нэгэнт аймаг, нийслэлийн засаг дарга нар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний нэг хэсэг болохоор ерөнхий сайд нь хүслээрээ сонгох хэрэгтэй гэж үзэж буй юм.
МАН, АН хоёр хоорондоо тохирсон л бол батлагдах нигуртай байдаг жишиг тогтсон тул энэ хуулийн төсөл хурдан ч, шуурхай ч батлагдах байх. Гэхдээ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаагаа өөрчлөөгүй бол дээрх хуулийн төсөл замдаа бага зэрэг саатаж магадгүй. Тэрбээр сар гаруйн өмнө “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг би хувьдаа дэмжихгүй” гэж мэдэгдэж байсан. Гэхдээ бас ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Намрын чуулган эхэлснээс хойш УИХ-ыг 99 гишүүнтэй болгоно, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болдогийг залруулна, засаг захиргааны нэгжийг өөрчилнө гэх зэрэг саналууд яригдаж байсан. Эдгээрээс ирэх 2012 оны сонгуульд суудал авах, суудлаа тавтай тухтай болгоход дэмнэх саналууд нь ингээд цойлоод гараад ирлээ. Гагцхүү, УИХ-ын сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан байдаг. Тиймээс 12-р сарын 24-нөөс урьтаж батлах нь хоёр намд гол сорилт болоод байгаа юм. Гэсэн ч зарим гишүүдийн улс төр дэх амьдралыг шийдэх гэж байгаа хуулиудыг улсын төсвийг хуулийн хугацаанд нь багтаах гээд шөнөжин, өдөржин хуралдсан шигээ яаж ийгээд батлах биз гэж ажиглагчид таамаглаж байна.

Б.Баяр