Ийм сонголтыг хамтарсан Засгийн газар ард түмнийхээ өмнө тавилаа. Учир нь энэ жил 2008 оныхоо сонгуулийн амлалтыг биелүүлэх сүүлийн хугацаа юм. Тиймээс Эх орны хишиг 1.5 сая төгрөгийн амлалтаа МАН сонгуулийн өмнө бүрэн биелүүлж дуусгах шийдвэр гаргалаа.
Ийм сонголтыг хамтарсан Засгийн газар ард түмнийхээ өмнө тавилаа. Учир нь энэ жил 2008 оныхоо сонгуулийн амлалтыг биелүүлэх сүүлийн хугацаа юм. Тиймээс Эх орны хишиг 1.5 сая төгрөгийн амлалтаа МАН сонгуулийн өмнө бүрэн биелүүлж дуусгах шийдвэр гаргалаа. Иргэд сар бүр 21.000 төгрөгийг бэлнээр авснаар нийтдээ 500.000 төгрөгийг авч дуусах юм. Харин үлдэж байгаа сая төгрөгийг бэлнээр авч болно эсвэл Тавантолгойн хувьцааг авч болно гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргав. Судалгаанаас үзэхэд иргэдийн олонх нь бэлнээр авах хүсэлтэй нь харагдсан учир уг мөнгийг 2012 оны төсөвт суулгаж өгчээ. Харин иргэдийн авахгүй гэсэн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд олгохыг Засгийн газар шийдвэрлэв. Ингэж эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй зарчмаар ард түмнийг ч, аж ахуйн нэгжүүдээ ч гомдоохгүй шийдвэр ирэх оны нэг сарын эхнээс хэрэгжиж эхэлнэ. Үр дүнд нь иргэд 1.5 сая төгрөгтэй бас 536 ширхэг хувьцаатайгаар ирэх сонгуульд сэтгэл хангалуун орох нөхцөл бүрдлээ. Одоогоор МАН-ын 2012 сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтээ 80 хувьтай байгаа гэж Ерөнхий сайд С.Батболд бага хурлынхаа индэр дээрээс мэдэгдсэн. Хэрэв 1.5 сая өгч дуусвал МАН-ынхан амлалтаа биелүүллээ гэж мэдэгдэх нь ойлгомжтой юм.