Өнгөрсөн мягмар гаригт цагдаагийн байгууллагад автомашин мөргөлдөж, хүн хавчуулагдсан гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн замд “Toyota Priuc” загварын 95-15 УБЭ суудлын автомашин “JD” загварын суудлын автомашинтай мөргөлдөж 19-30 насны дөрвөн хүн хүнд, 25 настай эрэгтэй хөнгөн гэмтсэн байжээ. Машиныг цагдаагийн ажилтан Ө энгийн хувцастай согтуугаар жолоодож явсан аж.
Б.Чимэг