Итгэлтэй таван найзаа сонгосноор нууц үгээ шинэчлэх асуудал илүү
хялбар, сонирхолтой болсныг фэйсбүүкчдэд дуулгая. Аяллаар явахдаа гэрийн
түлхүүрээ найзууддаа итгээд даатгаж үлдээдэг шиг фэйсбүүкийн нууц
үгсийг ч тэдэнд даатгаж болох нь.

Итгэлтэй таван найзаа сонгосноор нууц үгээ шинэчлэх асуудал илүү хялбар, сонирхолтой болсныг фэйсбүүкчдэд дуулгая. Аяллаар явахдаа гэрийн түлхүүрээ найзууддаа итгээд даатгаж үлдээдэг шиг фэйсбүүкийн нууц үгсийг ч тэдэнд даатгаж болох нь. Тодруулбал, та фэйсбүүкийн нууц үгээ мартвал итгэдэг таван найздаа нууц үгийн хэсгүүдийг илгээх товчийг дарах аж. Ингээд гурван хүнээс дээрх кодуудыг авч нэгтгэхэд таны нууц үг бэлэн болох юм байна. Энэ шинэ үйлчилгээг удахгүй нэвтрүүлэхээр ярилцаж байгаа гэнэ.
Өмнө нь хэрэглэгчид нууц үгээ мартсан бол өөрийн мэйл хаяг руу илгээхийг санал болгодог байсан. Гэтэл зарим хэрэглэгч хэтэрхий удаан хугацаанд мэйл хаягаа ашиглаагүй, эсвэл мөн л нууц үгийг нь мартсан байдаг учраас устах, идэвхгүй болох нь цөөнгүй тохиолддог аж.
Б.Ганбилэг
Сэтгэгдэл (55)