Олон түүхт ой давхцаж буй энэ жил “Монгол шуудан” компани өмнөх жилүүдтэй харьцуулвал маш олон марк шинээр худалдаанд гаргаж байна. Хамгийн отгон нь манай улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан ерөнхий сайд С.Батболд, НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нарын гар барьж буй зурагтай марк байх гэнэ.
Олон түүхт ой давхцаж буй энэ жил “Монгол шуудан” компани өмнөх жилүүдтэй харьцуулвал маш олон марк шинээр худалдаанд гаргаж байна. Хамгийн отгон нь манай улс НҮБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан ерөнхий сайд С.Батболд, НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нарын гар барьж буй зурагтай марк байх гэнэ. Үүнээс өмнө ерөнхий сайд НҮБ-д айлчлахдаа НҮБ болон Монгол улсын түүхэн харилцааг харуулсан марк хэвлүүлж, бэлэглэж байсан юм. Хамгийн сүүлд Монгол улсын орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ой, Боловсролын салбарын 90 жилийн ойг тохиолдуулан шинэ марк гаргаж байсан. Мөн удахгүй болох Сангийн яамны 100 жилийн түүхийг харуулсан марк худалдаанд гарах юм байна.
Б.Баяр