Олон улсын бүжгийн спортын холбооноос зохион байгуулдаг стандартын бүжгийн ДАШТ Германы Брауншвейг хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Герман, Польш, ОХУ, Беларусь, Словак, Чех, Унгар, Монгол, Нидерланд, Румын, Бельги, Унгарын 19 хамтлаг оролцжээ.
Манай улсаас “Улаан сарнай” хамтлаг амжилттай өрсөлдөж, хоёрдугаар шатанд шалагаран Нидерланд, Польш, Румын, Словакын багуудтай тэнцэн 10-14 дүгээр байрт шалгарсан байна. Энэ нь монгол бүжигчдын дэлхийн тэмцээнд үзүүлсэн оргил амжилт аж.
Т.Хулан