Нийслэлчүүд эх орондоо үйлдвэрлэсэн автобусаар зорчиход бэлэн болжээ. Үүнийг “ERDU” компани үйлдвэрлэж байгаа гэнэ. Тус компанийнхан дэлхийд тэргүүлэх технологийн ололтыг Монгол Улсдаа хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, машин үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэхийг гол зорилтоо болгожээ. “Ж-800” маркийн 28 хүний суудалтай тус автобусыг Монгол Улсын зөвлөх инженер, Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайханы санаачилгаар үйлдвэрлэсэн байна. Түүнчлэн гуравдугаар сард өөрсдийн үйлдвэрээ барихаар төлөвлөжээ. Энд зөвхөн автобус үйлдвэрлэхээс гадна дунд оврын ачааны автомашин үйлдвэрлэх гэнэ. Одоогоор тус компанид 60 гаруй хүн ажиллаж байгаа. Үйлдвэр ашиглалтад орсон үед дээрх тоо хоёр дахин өснө гэдгийг компанийнхан дуулгалаа.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)