“Гайхмаараа” цомгоо гаргаад удаагүй байгаа хийлч Дээгий “Гайхмаараа” тоглолтоо өнөөдөр, маргааш хоёр тоглох гэж байна. Тоглолтод циркийн уран бүтээлчид, Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангийнхан мөн “Хувьсал” продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Хийлч Ч.Дэлгэрцэцэг тоглолтондоо эртний болон орчин үеийн уран бүтээлүүдийг тоглохоос гадна “Гайхмаараа” цомогт багтсан дуунуудаа анх удаа сонсогчдодоо хүргэх гэнэ. Мөн түүний тоглолтыг төрийн түшээд үзэх гэнэ. Эхний өдрийн тусгай суудлууд тэдэнд зориулагджээ.
Т.Хулан