НАТО-ын агаарын хүчин 24 пакистан цэргийг андууран хөнөөсөн явдалд
Б.Обама одоо болтол уучлалт гуйгаагүй байна. Харин АНУ-аас Пакистанд
суугаа элчин сайд Камерон Мюрден хүлцэл өчсөн мэдэгдэл хийж, түүнийгээ
Цагаан ордонд ч мөн мэдэгджээ.

НАТО-ын агаарын хүчин 24 пакистан цэргийг андууран хөнөөсөн явдалд Б.Обама одоо болтол уучлалт гуйгаагүй байна. Харин АНУ-аас Пакистанд суугаа элчин сайд Камерон Мюрден хүлцэл өчсөн мэдэгдэл хийж, түүнийгээ Цагаан ордонд ч мөн мэдэгджээ. Цэрэг армийн ерөнхий удирдагч гэдэг утгаараа энэ хэрэгт Б.Обама уучлалт хүсэх хэрэгтэй гэж олон хүн үзэж байгаа гэнэ. Гэтэл Цагаан ордны удирдах албаны ажилтнууд хэлэхдээ “Ерөнхийлөгч Б.Обама энэ асуудалд анхаарлаа хандуулах нь тийм таатай биш байгаа” гэжээ. Пакистанчууд энэ хэргийг ноцтойгоор хүлээн авч, эсэргүүцэл, жагсаал хийж байгаа юм. Ер нь Б.Обама биш юм гэхэд төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдэл хийж, ярилцлага өгөх хэрэгтэй гэх хөндлөнгийн ажигчлагч ч цөөнгүй байгаа аж.
Б.Ганбилэг