Цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нар Боловсролын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ж.Батзоригоор ахлуулан ажил хаясан билээ. Багш урлагийн салбарынхан өчигдөр өдөр 14:00 цагт МҮЭСТОрдонд Сангийн сайд С.Баярцогт, НХХЯ-ны сайд Т.Ганди, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр нартай уулзах байсан ч тус уулзалт бүтэлгүйтсэн юм. Учир нь хаа нэгтээ шагнал гардуулаад завгүй явсан гурван яамны сайд товлосон уулзалтандаа ирээгүй. Үүнд багш нар бухимдаж дахин хугацаагүй ажил хаялт хийхээ мэдэгдсэн юм. Багш нар асуудал шийдвэрлэгдтэл тэмцэлээ үргэлжлүүлж өдөр болгоны хичээлийн эхний хоёр цаг хичээл орохгүй байхаар болжээ.
Т.Хулан