Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар эцэслэн батлахаар болсон гэж манай эх сурвалж мэдээллээ. Олон жил, сар дуншсан энэ хуулийн төслийг өчигдөр батална гэж байсан ч байнгын хорооны зарим шийдвэрээс болж хойшлогдоод байсан.
Сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар эцэслэн батлахаар болсон гэж манай эх сурвалж мэдээллээ. Олон жил, сар дуншсан энэ хуулийн төслийг өчигдөр батална гэж байсан ч байнгын хорооны зарим шийдвэрээс болж хойшлогдоод байсан. МАН, АН-ын тохиролцсоноор 48:28 гэсэн харьцаатай холимог системтэй, эмэгтэйчүүдийн 20 хувийн квоттой, сонгуулийн сурталчилгаа нь чангахан хариуцлагатай ийм хууль өнөөдөр гарах нь ээ. Харин парламентат суудалгүй намууд болон зарим иргэний хөдөлгөөнүүдийн санаал болгосон Сонгуулийн хуулийн тухай төсөл УИХ-аар хэлэлцэгдэж амжаагүй байхад энэ хууль батлагдаж байгаа нь баахан гомдолтой байгаа бололтой.
Б.Баяр