
Энэ сарын 10-ны өдөр 3000 морь жагсах үеэр Хүй долоон худагт 26 хүүхэд мориноос унасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл мориноос унасан хүүхдүүдийн хувьд хамгаалалтын хувцас малгайтай байсан учир хүнд бэртсэн зүйл байхгүй гэж Морин уяачдын холбооноос мэдэгдсэн байгаа. Харин энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Н.Төгсбаяраас тодруулахад, "Энэ сарын 10-ын орой 12 настай хүүхэд мориноос унаж хүнд бэртэж, ГССҮТ-д хүргэгдсэн. Одоогоор эмчлэгдэж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/