
Тэд хэлэхдээ " Иргэн Ц.Дагвадоржид Нийслэлийн засаг даргын 2012.03.30-ны өдрийн А/224 тоот захирамжаар 215 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, харин барьж буй барилга нь үүнээс хамаагүй их талбайг эзэлж байгаа. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 27.4 дэх хэсгийг зөрчин нийтийн эзэмшлийн газарт хууль бусаар барилга барьж байгаа гэсэн үг. 2008 оны Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэснийг зөрчиж, эзэмшиж буй талбайгаасаа ч илүү гарган барилга барьж байна. Энэхүү барилга Урт цагаан худалдааны төвийн гадна халаалт цэвэр бохир усны шугамнаас 2,5-3,0 м байрласан нь Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-д заасан: бохир ус татан зайлуулах тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно гэснийг зөрчсөн. Монгол улсын Засгийн газрын 2001 оны Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай 263 тоот тогтоолын 3 дахь заалтад дурьдсан: хүн оршин суудаг газарт 1-20 кв хүртэлх хүчдэлтэй дэд өртөөнд хамгаалалтын зурвас нь тал бүр тийшээ 10 м байна гэснийг зөрчсөн. Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм/БНбД 30-01-04/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад барилга хоорондын зай хамгийн багадаа 6-8 м байна гэснийг тус тус энэхүү барилга баригдсанаар зөрчиж байгаа болно" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/