
Дорнод аймагт үнэт эдлэлийн дэлгүүрт 10-11-ний шөнө хулгай орж том жижиг мөнгөн аяга 24 ширхэг, мөнгөн бугуйвч долоо, зэс халбага, бугуйвч, хос мөнгөн бугуйвч, бөгж 21 ширхэг гэх мэт эд зүйл хулгайлжээ. Энэ бүхнийг үнэлвэл маш их хэмжээний мөнгөн дүнд тооцогдох үнэт эдлэлүүд аж. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/