
“Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг өнгөрсөн 2008 онд орлогын албан татвараас зайлсхийсэн,
авлига өгсөн хэрэгт сэжиглэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар шүүхээс түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан удаатай. Тэгвэл тэрбээр дахин хэрэгт холбогджээ. Тодруулбал, Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт
сэжиглэн, 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт
хэрэгтэй тэмцэх газарт шалгаж, улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн,
хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан аж. Гэвч тэрбээр мөрдөн байцаалтын явцад сураггүй алга болсон байна. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас түүнийг ор сураггүй алга болсон хэрэгт буруутгаж хайж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)