
Харин тэрбээр анхан шатны шүүхийн эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тэгвэл энэ талаар Нийслэлийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Б.Одхүүгийн гомдлыг хянаж байгаа" гэв.
Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ялласан юм. Тодруулбал, Б.Одхүү нь 2012 оны арванхоёрдугаар сарын 14-ний 21.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах "Моннис Пропертиес" ХХК-ийн албан байрны нэгдүгээр давхарт байрлах "Гарден" рестораны эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд улсын заан Ц.Баярсайханыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)