
Улсын хэмжээнд 2013 оны эхний долоон сард 14816 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2004 хэрэг буюу 15.6 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1353, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг 685 тохиолдлоор өссөн нь голлон нөлөөлөв. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 2013 оны эхний долоон сард 5198 хүн гэмтэж, 614 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 257 буюу 5.2 хувь, нас барсан хүний тоо 1 буюу 0.2 хувиар нэмэгдсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/