
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эрүүл мэндийн байдлын улмаас ялаас чөлөөлөгдөж, гэртээ эмчлүүлж байгаа билээ. Түүний өвчнийг Монголд эмчлэх боломжгүй учир заавал гадаад руу явуулах шаардлагатай хэмээн гэр бүлийнхэн нь мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр тун удахгүй буюу энэ долоо хоногийн сүүлээр эмчилгээ хийлгэхээр хилийн дээс алхах гэж байна. Түүнийг аль оронд очиж эмчлүүлэх гэж байгаа талаар одоогоор нууцалж байгаа ч аль хэдийн аян замын бэлтгэлээ хангаж эхэлжээ. Н.Энхбаярын шинжилгээг хэд хэдэн эмнэлэгт хүргүүлсэн бөгөөд хариуг нь хүлээж байгаа аж.
Сэтгэгдэл (10)