
Мөн тэрээр ДЭМБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон шинэчлэл хийгдэж байгааг хэлсэн юм.
Мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан Монгол Улсад айлчлах хугацаандаа дэд сайдын хамт айлчлалын хөтөлбөрт тусгагдсанаар эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ сарын 12-ны өдөр гурав дахь шатлалын эмнэлэг болох П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Н.Гэндэнжамцын нэрэмжит Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвүүдийн үйл ажиллагаатай танилцан санал солилцож зөвөлгөө өглөө хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.

