
Өчигдрийн байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 16 гарч 17 хүн гэмтсэн байна. Зам тээврийн осол 10 бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг журмлан гарч болзошгүй хэрэг ослоос урьдчилан сэргийлжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол хэрэгт 6 зөрчил бүртгэгдснээс жолооч 4, явган зорчигч хоёр хүн гэмтжээ. Харин хүүхэд осолд өртсөн тохиолдол гурав бүртгэгдсэн байна. Тухайлбал, БЗД-ийн нутаг ОУНТХТ-ийн хойд гарцан дээр "Т.Харрейр" маркийн 0019 дугаарын авто машины жолооч нь явган зорчигч 60 настай эрэгтэй Б мөргөж осол хэргийн газрыг орхиж явсан байна. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байжээ. Жолоочоос гадна явган зорчигчид биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож авто машинд мөргөгдөх, шүргүүлэх зэрэг зөрчлийг бий болгож байх тул анхаарал болгоомжтой, архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж байх шаардлагатай байна.
Д.Ундрах /24tsag.mn/