
Интернет дуудлага худалдаагаар “Супер мэний адал явдал” комиксийн 1938 оны анхны хэвлэл нь хоёр сая гаруй америк доллараар зарагдаж дэлхийн хамгийн үнэтэй комикс ном болжээ. Анхны үнэ нь нэг доллараас эхэлж, 900 мянган доллараар зарагдана гэж таамаглаж байсан ч худалдаж авах хүсэлтэй хүн маш олон байсан гэнэ. Одоогоор 100 орчим хувь нь байдаг ч үүн шиг сайн хадгалагдсан нь тун ховор байдаг аж.
Сонирхолтой нь интернэт худалдаагаар зарагдсан энэ комикс өнгөрсөн дөрөв дүгээр сард жүжигчин Николас Кэжийн хулгайд алдсан номтой тун адилхан байгаа гэнэ.
Б.Баяр