Өнгөрсөн наймдугаар сард Хүүхдийн хорих буюу 411 дүгээр ангид хүмүүжиж байсан зургаан хүүхэд хэрмэн хашааг нүхэлж бүлэглэн оргосон хэрэг гарсан билээ. Тэдний дөрвийг нь хоёр хоногийн дотор нийслэлээс баривчилж байсан. Харин хоёрыг долоо хоног эрэн сурвалжилсны дүнд Сэлэнгэ аймгаас баривчилсан юм. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, оргож явах үедээ хулгайн хэрэг үйлдсэнийг тогтоон, дүүргийн прокурорын газарт шилжүүлээд байсан. Харин өнгөрсөн долоо хоногт харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тэднийг эрүүгийн хуулийн 261-т зааснаар 5-10 жилийн ял ногдуулах аж.
Б.Чимэг