Хууран мэхлэх замаар хил дамнуулан худалдсан Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарыг ирэх пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.30 цагаас шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Шүүх хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ц.Уртнасан, өмгөөлөгчөөр С.Батжаргал, П.Одонтунгалаг, Ч.Ням нар оролцох аж. Мөн тус өдөр 14.00 цагаас хууран мэхлэх замаар хил дамнуулан худалдсан Д.Сэлэнгийг ч шүүнэ. Түүнийг мөн адил Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Хишигжаргал нар оролцох аж.