ОХУ-ын Алтайн хязгаарын орон
нутгийг судлах мүзэйд “Бийскийн худалдаачид Монгол, Хятадтай арилжаа
наймаа хийж байсан түүх” сэдэвтэй үзэсгэлэн гарав. Үзэсгэлэнд алдарт
Чуйн жингийн замаар Монголтой худалдаа хийж байсан нэртэй хүмүүс, Алтай,
Монголын нутгаар аялж асан алдартай эрдэмтдийн ховор хуучин хөрөг
зургуудаас гадна баян худалдаачдын гэрийн тавилга, тухайн үед Оросоос
Монголд экспортолж байсан сав суулга, цаг, цэмбэ гэх мэт барааг биетээр
нь тавьж үзүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна.

Б.Болд
Сэтгэгдэл (2)