Орос улсад өнөөдөр Төрийн думын сонгуулийн өмнөх “чимээгүй өдөр” болж байна. Тэд 12-р сарын 4-нд буюу маргааш сонгуульд оролцоно. Хуулийн дагуу энэ өдөр ямар ч сурталчилгаа явагдахгүй, намуудаас арга хэмжээ болон жагсаал зохион байгуулахгүй юм.
Орос улсад өнөөдөр Төрийн думын сонгуулийн өмнөх “чимээгүй өдөр” болж байна. Тэд 12-р сарын 4-нд буюу маргааш сонгуульд оролцоно. Хуулийн дагуу энэ өдөр ямар ч сурталчилгаа явагдахгүй, намуудаас арга хэмжээ болон жагсаал зохион байгуулахгүй юм. Энэ нь тус улсын хуулинд заагдасан бөгөөд сонгогчдод ямар нэгэн гадны шахалтгүй чөлөөтэй сонголт хийх боломж олгож байгаа юм. Мөн Парламентын доод танхимын суудлын төлөө Оросын түүхэнд анх удаа бүртгэгдсэн долоон нам оролцож байгаа юм. Орос улс даяар болон гадаад орнуудад нийт 95 мянган сонгуулийн хэсгүүд байгуулагдаад байна.