Их Британид ажиллаж байсан Ираний элчин сайд бусад дипломат төлөөлөгчдийнхөө хамт Тегеран хотод өнөөдөр иржээ. Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг эсэргүүцсэн АНУ, Их Британи зэрэг орнууд үүнийг нь шүүмжилж эдийн засгийн хориг тавьж эхлээд байгаа билээ. Үүнд дургүйцсэн иранчууд Тегеран хот дахь Нэгдсэн вант улсын элчин сайдын яаманд эсэргүүцлээ илэрхийсэн. Ираны Засгийн газар энэ хэргийн хэсэг оюутнуудын хийсэн зүйл, ямар нэг улс төрийн бодлого байхгүй гэж тайлбарлаж байгаа. Харин Европын орнууд Засгийн газар нь зохион байгуулсан гэж үзэж, буруутгаж байгаа юм. Их Британиас гадна Герман, Нидерланд, Франц зэрэг орнууд Иранаас элчин сайдаа татна хэмээн мэдэгдээд байна.