Жүдо бөхийн төрөлд 2008 онд олимпын аварга болсон Н.Түвшинбаяр БНСУ-ын Жэжүдү хотод болсон олимпын эрхийн оноо олгох Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртлээ. Энэ сарын 1, 2-нд болсон тэмцээнд Н.Түвшинбаяр -100 кг-ийн жинд барилдсан. Мөн эмэгтэйчүүдийн 70 кг-ийн төрөлд Ц.Наранжаргал, эрэгтэй 73 кг-ийн жинд Х.Цагаанбаатар, эрэгтэй 60 кг-ийн тэмцээнд Ч.Болдбаатар нар амжилттай оролцож мөнгөн медальтай боллоо. Монголын тамирчид энэ тэмцээнээс нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан. Тэд энэ сарын 9-11-нд Токио хотод болох “Их дуулга”-д оролцоод дараа нь БНХАУ-руу явах гэнэ.