Монгол Улсад жүдо бөх үүсч хөгжсөний 40 жилийн ой энэ жил дохиож байгаа билээ. Ойн хүрээнд жүдо бөхийн спортын мастер, аймгийн арслан С.Жамъянхорлоо агсаны нэрэмжит өсвөрийн жүдочдын олон хотын тэмцээн болж байгаа юм. Тэмцээн өчигдөр Дархан-Уул аймагт эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөж аж. Саяхан Эрдэнэт хотод гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээнд өрсөлдөж, Улаанбаатарт "Тэмүүжин Кап"-д бяр хүчээ уралдуулсан өсвөр тамирчид маань ийнхүү дахин нэг тэмцээнд хүчээ сорьж байгаа юм.
Б.Чимэг