Өнгөрсөн шөнө гэр бүлийн маргаанаас үүдэн нэгнийгээ хөнөөсөн хэрэг гарчээ. Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд оршин суух 41 настай Г эхнэрийнхээ дүүргийн зүрхэн тус газар хайчаар хутгалан, амь насыг нь хохироосон байна. Дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна.
Б.Чимэг