Гадаадад байгаа ОХУ-ын иргэдийн санал хураалт хамгийн түрүүнд өчигдөр буюу Москвагийн цагаар гурваны өдрийн 23:00-д Шинэ Зеланд дахь ЭСЯ-ны сонгуулийн хэсэгт эхэлсэн байна. ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Александр Лукашевичийн хэлсэнээр АНУ-ын Сан-Франциско хотод суугаа ОХУ-ын иргэд хамгийн сүүлд буюу Москвагийн цагаар тавны өдрийн 8:00-д санал өгч дуусах юм.
Сонирхуулахад, дөрвөний Ням гарагт ОХУ даяар архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон билээ.
Төрийн Думын зургаа дахь удаагийн энэ сонгуульд "Шударга Орос", ЛАН, "Оросын эх орончид ", Оросын коммунист нам, "Яблоко", "Нэгдсэн Орос", "Зөв үйл хэрэг" гэсэн долоон нам оролцож байна. Төрийн Думын бүрэн эрхийн хугацаа өмнө нь дөрвөн жил байж ирсэн бол энэ удаа сонгогдсон парламент таван жил ажиллах юм. Намууд парламентад суудал олж авахын тулд сонгогчдын саналын долоон хувийн босгыг давах ёстой бөгөөд 6-7 хувийн санал авбал хоёр, 5-6 хувийн санал авсан бол нэг мандат олж авах эрхтэй. Думд нийтдээ 450 гишүүнтэй байх юм.