Өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд автобусны буудлын дэргэдэх ТҮЦ шатаж, нэг хүн амиа алдсэн талаар манай сайт мэдээлсэн билээ. Хэрэг гардаг өдөр аврах, гал унтраах 10 дугаар анги очиж, галыг унтраахад 31 настай эмэгтэй нас барсан байдалтай олдсон юм. Хэрэг өглөөний 8-9 цагийн үед гарсан ба худалдагч бүсгүйг боож, амийг нь хөнөөгөөд түцтэй нь шатаасан байжээ. Одоогоор гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг