БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр ОХУ-ын Соёлын сайд Авдеевтэй уулзаж “Хоёр орны соёлын яамны хоорондын 2012-2014 онуудад хамтран ажиллах тухай хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү баримт бичгийн хүрээнд ОХУ-ын соёл, урлагийн их дээд сургуулиудад мэргэжилтэн бэлтгэх, номын сан музей хоорондын шууд хамтын ажиллагааг сайжруулах, Эрмитажид хадгалагдаж буй Монголын түүх соёлтой холбоотой бүтээлүүдийг судлах зорилгоор судлаачдыг илгээх, Монголын соёл урлагийн сургуулиудад ОХУ-ын мэргэжилтэн багш нарыг богино хугацаагаар урьж ажиллуулах боломжийг нээсэн байна. Түүнчлэн ОХУ-ын бага театрт ирэх оноос уран бүтээлчдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах асуудлыг харилцагч талтай ярьж тохирсон байна.
Т.Хулан