УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нар Даваа гарагийн 11 цагт “Монгол ньюз” компанийн хэвлэлийн бага хурлын танхимд сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийхээр цаг захиалжээ. Тэдний ямар мэдээлэл хийх гэж байгаа талаар эх сурвалж “Хоёр гишүүн Ардчилсан намаас гарахаар шийдсэн, үүнийгээ зарлах гэж байна” хэмээн бидэнд мэдээлэв. “Монгол ньюз” компанийн төлөөлөгч Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нарыг маргааш 11:00-д цаг захиалсаныг нотолсон бөгөөд харин чухам ямар асуудлаар мэдээлэл хийх гэж байгаагаа хэлээгүй гэв.